Wednesday, December 13, 2006

Монгол улсын төрийн дуулал

Монгол улсын төрийн дууллын үгийг Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн, Мөрдорж гуай нар зохиосон. 1992 онд шинэ үндсэн хууль батлахад 3 р бадгийг хассан бол одоогийн шинэ хувилбарыг 2006 онд УИХ аар хэлэлцэж өөрчлөн баталсан.

Шинэ хувилбар


Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Өмнөх хувилбар


Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

No comments: