Monday, May 31, 2010

Шинэ сонгогч

Monday, December 08, 2008

Wednesday, March 05, 2008

Мэдээллийн технологийн хичээлийн ирц

2008 оны хаврын элсэлтийн ангийн сонсогчдын ирцийн мэдээ:

Monday, April 23, 2007

Пикаса зургын программ дээр хэрхэн ажиллах тухай

Менежмент, нийтийн захиргааны 2006-2007 оны хичээлийн жилийн
Намрын анхны элсэлт
Гүйцэтгэсэн: магистрант Д.Булганцогт



Энэхүү программ нь WIN-2000, XP болон ALTA VISTA үйлдийн системийн орчинд ажиллана. Энэ программаар тухайн персиналь компьютер дээр байгаа зургуудыг төрөл бүрийн хэмжээнд оруулж засварлах болон өөрчилж болдог бөгөөд мөн дурын сайт, блог зэрэг дээр тавихад хялбарчлагдсан төгс программ юм. Энэхүү программыг Google компани нь 2003-2007 оны зохиогчийн эрхийн хуулиар эзэмшдэг.
Та дараахи зааврын дагуу ажиллахад ойлгомжтой байх болно.
  1. File:

  2. Edit:

  3. View:
  4. Folder:

  5. Picture:
  6. Great:

  7. Tools:
  8. Help:

  9. Basics Fixes:
  10. Tuning:

  11. Effects

Sunday, April 22, 2007

Төслийн менежментийн үндсэн ойлголтууд

Менежмент, нийтийн захиргааны 2006-2007 оны хичээлийн жилийн Өвлийн элсэлт
Гүйцэтгэсэн: магистрант Д.Чимгээ
Бие даалтын ажил
  1. Төслөө тайлбарлах

  2. Ерөнхий ажиллах цагаа тайлбарлах

  3. Төсөлд буй ажлуудыг дараалалд оруулах

  4. Ажлуудыг уялдаа холбоонд оруулах

  5. Ажлын цагийн хуваарь

  6. Ажилд илүү олон мэдээллийг хавсаргах

  7. Нэмэлт талбаруудыг оруулахдаа:

  8. Янз бүрийн мэдээллийн багана нэмж хавсаргах

  9. Төслийг дуусгах хугацааг тодорхойлох ажлыг холбох

  10. Ажлын төлөвлөсөн хугацааг бодит хугацаатай харьцуулах

  11. Төслийн ажилд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах

  12. Төсөлд гарах эрсдэлийг олж тодорхойлох

  13. Хянахдаа:

  14. Төслийн зардлыг хянах

  15. Төслийн ажлуудын явцыг хянах

  16. Төслийн мэдээллийг web рүү хэвлэх

  17. Ажлууд

Төслөө тайлбарлах

Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт гэдэг. Төслийг нэг буюу бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч, материал хөрөнгө мөнгө, цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Төсөл гэж
  • тодорхой зорилгод чиглэгдсэн
  • цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
  • нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
  • төлөвлөх, хянах, зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
  • тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон
байх зэрэг шинжүүдийг агуулсан аливаа үйл ажиллагааг хэлнэ.
Төсөл нь хоорондоо нарийн уялдаатай ажлуудаас бүрддэг, зарим ажил өөр ажлыг хийж дууссаны дараа л хэрэгжих боломжтой байдаг. Иймээс ч төсөл нь удирдлагын нарийн арга барил шаардсан, динамик систем юм.
Төсөл боловсруулахын тулд хийгдэх бүх ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг хугацааны хувьд логик дараалалд оруулна. Үүнд эхэндээ Гантын график их үүрэг гүйцэтгэж байсан ба одооч ач холбогдлоо алдаагүй. Хүснэгтийн эхний багананд ажлын нэрийг жагсаах ба дараагийн баганад хугацааг тодорхой нарийвчлалтай цаг, өдөр, долоо хоног, сараар тодорхойлж жагсаана. Ажил бүрийг эхлэх дуусах хугацаанд нь харгалзуулан тэгшмөнцөгт дүрсээр тэмдэглэнэ.
Тодорхой зорилгын үүднээс үргэлжлэх хугацааг нь тодорхойлсон, эрэмбэлэгдсэн ажлуудын нэгдлийг төслийн хувилбар гэж ойлгох ба тухайн цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хамгийн сайн гэгдэх төслийн хувилбар төсөл болно.
Төслийн нэг хувилбар зохиогоод төслийн хугацаа урт санагдвал ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар төслийн хугацааг богиосгож болно.
Microsoft Project дээр төслийн ажлыг task гэж нэрлэдэг. Ажил бүр оноосон нэртэй, үргэлжлэх хугацаатай, түүний эхлэх дуусах хугацаа нь тодорхойлогдсон байна. Ажлын гол шинж бол түүний үргэлжлэх хугацаа ба duraction юм Төслтйн удирдагч ихэвчлэн ажлын үргэлжлэх хугацаа ба ажлуудын хоорондох уялдаа холбоог төлөвлөдөг бөгөөд энэ мэдээлэл дээр үндэслэн Microsoft Project нь ажил бүрийн эхлэх, дуусах хугацааг нарийн тодорхойлж өгдөг.

Ерөнхий ажиллах цагаа тайлбарлах

Төсөл боловсруулахын тулд хийгдэх бүх ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг хугацааны хувьд логик дараалалд оруулна.
Үүнд Гантын графикийг ашиглах ба хүснэгтийн эхний багананд ажлын нэрийг жагсааж дараагийн багананд хугацааг тодорхой нарийвчлалтай цаг, өдөр, долоо хоног, сараар тодорхойлж жагсаана. Ажил бүрийг эхлэх дуусах хугацаанд нь харгалзуулан тэгш өнцөгт дүрсээр тэмдэглэнэ.
Эндээс ажил үргэлжлэх хугацаа тодорхой харагдана.
Тодорхой зорилгын үүднээс үргэлжлэх хугацааг нь тодорхойлсон, эрэмбэлэгдсэн ажлуудын нэгдлийг төслийн хувилбар гэж ойлгох ба тухайн цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хамгийн сайн гэгдэх төслийн хувилбар төсөл болно.
Төслийн нэг хувилбар зохиогоод төслийн хугацаа урт санагдвал ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар төслийн хугацааг богиносгож болно. Үүний тулд ажил бүрийн хугацааг нэг нэгжээр багасгахад гарах зардлыг тооцно. Төслийн хугацааг шахахад зам үүсгэх ажлын дарааллуудыг анхаарах хэрэгтэй. Гол замын бус ажлын хугацааг хичнээн бага болгосон ч төслийн хугацаа хэвээр байх тул гол замын ажлаас эхлэн хугацааг шахна.Нэг замаар хэд хэдэн гол зам ч үүсч болно.
Хэрвээ цаг хугацааны хувьд хэсэгчлэн давхардсан эсвэл нэг ажлын эхлэл нөгөө ажил дуусахаас хамаарч байгаа тохиолдолд ажил төлөвлөсөн хугацаанаас хожимдож эхлэх тохиолдол гарч болно. Энэ үед төлөвлөсөн хугацаа ба нөгөө ажил дуусч уг ажил эхлэх завсрын хугацаа буюу хоцрогдол (Lag)-ыг төлөвлөж болдог.
Төслийн хяналтын цэг гэдэг нь хийгдсэн ажлуудын талаар тайлан гаргах хугацааг хэлнэ. Microsoft Project дээр тэг ажил буюу 0 үргэлжлэх хугацаатай ажимл байдаг. Үүнийг milestone хэмээн нэрлэнэ.

Төсөлд буй ажлуудыг дараалалд оруулах

Төслийн ажлууд нь нарийн бүтэц, зохион байгуулалттай төлөвлөгддөг.
Төсөл нь тодорхой үе шатуудаас бүрдэж байгаа тохиолдолд нэг шатанд байгаа ажил хэд хэдэн ажлаас эсвэл бүлэг ажлуудаас бүрдэж болно. Бүлэг дотроо нэг ажил мөн хэд хэдэн ажлаас эсвэл бүлэг ажлуудаас бүдрэж болно. Төслийн ийм бүтцийг шаталсан бүтэц гэдэг.
Microsoft Project программ дээр бүлэг ажлыг дэд ажлууд (Sub tasks) гэдэг. Төслийн шаталсан бүтцийг нарийн зааж өгөх нь төслийн ажлуудыг зохион байгуулахад чухал үүрэгтэй байдаг.
Ийм дараалалд оруулахдаа:
Тухайн бүлэгт багтах ажлуудыг сонгоно.
Indent (Догол) товчийг дарна. Сонгосон ажлууд баруун тийш , өгөгдсөн догол зайнд шилжин байрлана.Энэ үед эдгээр ажлуудын түвшин доошлох ба дэд ажлуудыг нэгтгэсэн ажил дээд түвшинд байрлана. Энэ ажлын нэрийн өмнө түүний дэд ажлуудыг дэгэцэнд гаргах, эсвэл гаргахгүй байх гэсэн сонголтоос хамаарч (+), (- )тэмдэгтүүд солигдож гардаг.
Жишээ нь:

Ажлуудыг уялдаа холбоонд оруулах

Нэг ажлыг нөгөө ажилтай холбосноор ажлуудын хооронд нарийн уялдааг бий болгож улмаар үйл явдлын дарааллыг тодорхойлж өгдөг. Өмнөх ажил дууссаны дараа эхэлж байгаа ажлын уялдааг Finish – to – start ( Дуусах -эхлэх) гэж нэрлэнэ. Ажлуудын хоорондох уялдаа дараах төрлүүдтэй байна.
  • Finish – to – start – Нэг ажил дуусаагүй бол нөгөө ажил эхлэх боломжгүй
  • Finish – to – finish - Нэг ажил дуусаагүй бол нөгөө ажил дуусах боломжгүй
  • Start – to – start - Нэг ажил эхлээгүй бол нөгөө ажил эхлэх боломжгүй
  • Start – to – finist - Нэг ажил эхлээгүй бол нөгөө ажил дуусах боломжгүй
Тухайн ажлыг эхлэхээс өмнө эхлэх эсвэл дуусах ёстой ажлыг өмнө нь хийгдэх ажил (predecessors) гэнэ. Өмнөх ажлын эхлэх эсвэл дуусахаас хамаарч байгаа ажлыг дараа нь хийгдэх ажил (successor) гэнэ.
Ажлуудын уялдааг тодорхойлохдоо эхлээд доод түвшний буюу дэд ажлуудын хоорондох уялдааг үзүүлээд дараа нь дээд түвшний ажлуудын хоорондох уялдааг харуулна.
Ажлуудыг холбохдоо:
Гантын хүснэгтэнд уялдаатай ажлуудыг сонгож ялгана.
Edit цэсээс Link Tasks (ажлуудыг холбох) командыг эсвэл стандартын хэрэгслээс Link Tasks –ийг сонгоно. Энэ үед Грантын граф дээр уялдаатай ажлуудыг сумтай шулуунаар холбож баруун тийш шилжүүэн байрлуулна. Ажлуудын хоорондын уялдааны төрлийг зааж өгөөгүй тохиолдолд Finish – to – start хамаарлыг ашигладаг. Хэрвээ өөр төрлийн уялдааг ашиглах бол 2-р ажлыг сонгоод хулганы баруун товчин дээр дарахад гарах цэсээс Тask information командыг ажиллуулна. Гарч ирэх харилцах цонхонд predecessors товчин дээр дарж ID бүхий талбарт өмнө нь хийгдсэн байх ёстой ажлын дугаарыг оруулна.
Жишээ нь:

Зураг 2
Хэрвээ уг ажил маань олон ажлаас хамаарч байвал тэдгээрийг бүгдийг нь жагсаана. Тодорхой хязгаарлалттай ажил Гантын хүснэгтийн үзүүлэлтийн баганад тусгай тэмдэгтээр тэмдэглэгдсэн байдаг.
Жишээ нь:

Зураг 3
Ажлуудын хоорондын уялдааг арилгах
Гантын хүснэгтэнд холбогдсон ажлуудыг сонгож ялгана.
Edit цэсээс Un Link Tasks (ажлуудыг таслах) командыг эсвэл стандартын хэрэгслээс UnLink Tasks –ийг сонгоно. Энэ үед Грантын граф дээр уялдаатай ажлуудыг холбосон сумтай шулуун алга болж тухайн ажлууд нэг ижил хугацаанд эхлэхээр зэрэгцэж байрласан байна.

Ажлын цагийн хуваарь

Microsoft Project программ дээр стандарт болох суурь тохиргоог хийсэн байдаг. Үүнд:
Ажлын өдөр - 1-ээс 5 дахь өдөр буюу Даваа гарагаас Баасан гараг хүртэл
Ажлын цаг – Өдөр бүр: үдээс өмнө 8.00 – 12.00 , үдээс хойш 13.00 – 17.00
Үдийн хоолны цаг - өдөр бүр : 12.00 – 13.00 байхаар тодрохойлсон байдаг.
Энэхүү горимд цагийн хуваарийг өөрчилж болно. Үүнийг дараах аргаар хийнэ.
Format цэсийн Timescale эсвэл хулганы баруун товчийг дарахад гарах цэсээс Timescale командыг сонгоно. Project программ нь цагийн хуваарийг дээд, доод, дунд гэсэн 3 давхар хуваариар харуулах боломжтой бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дунд, доод 2 давхар нь юм.

Дээрх цонхноос шаардлагатай өөрчлөлтүүдээ хийнэ. Үүнд :
  1. Цагийн хуваарийг хэдэн давхараар хийхээ Timescale options –оос сонгох бөгөөд 3 давхараар хийх бол Three tiers(Top, Middle, Bottom) –аас сонгоно.
  2. Ажлын бус цагийг дүрслэн харуулах хэлбэрийг өөрчлөхдөө Non-working time –ийг идэвхжүүлж тохиргоог хийнэ.

Ажилд илүү олон мэдээллийг хавсаргах

Microsoft Project программ нь төслийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт талбаруудыг оруулж тэдгээрийг ашиглах боломжийг хэрэглэгчдэд өгдөг.
Нэмэлт талбаруудад тоо, текст, зардал, нөөцийн мэдээлэл, нөхцөл шалгуур оруулж график дүрслэлээр илэрхийлэх, томъёо оруулж тооцоолол хийх, утгыг өгөгдсөн жагсаалтаас сонгож оруулах боломжтой. Энэхүү нэмэлт талбаруудыг Tools цэсийн Customize бүлгийн Fileds командаар тодорхойлж Task information цонхонд харуулдаг.

Нэмэлт талбаруудыг оруулахдаа:

  1. Tools цэсийн командын Customize бүлгээс Fileds командыг ажиллуулна.
  2. Талбарын Task –ажил, Resource-нөөцийн мэдээллийн аль нь болохыг заана. Үүний дараа талбарын агуулгын төрлийг тодорхойлно.

Янз бүрийн мэдээллийн багана нэмж хавсаргах

Янз бүрийн мэдээллийн багана нэмж оруулахдаа:
  1. Курсорыг байрлуулна.
  2. Insert цэсийн Column командыг ажиллуулж шинээр багана оруулна. Энэ багана нь курсор байрласан баганы өмнө орж байрлана.
  3. Гарч ирэх харилцах цонхонд гаргах баганы нэрийг сонгоно.

Төслийг дуусгах хугацааг тодорхойлох ажлыг холбох

Project цэсийн Project information товч дээр дарна. Харилцах цонхны Finish Date асуулгыг сонгоход дуусах хугацаа харагдана.

Ажлын төлөвлөсөн хугацааг бодит хугацаатай харьцуулах

Ажлын чухам ямар хэсэг нь хийгээд байгаа тухай мэдээллийг дараах 2 аргаар харж болно.
  • Графикийн арга
А. Тухайн ажлыг үзүүлж байгаа диаграммын зүүн буланд курсорыг байрлуулахад заагч сум “=>” хэлбэртэй болно.
Б. Хулганы зүүн товчийг даран баруун тийш чирэх үед дэлгэц дээр мэдээллийн самбар дагалдаж явдаг. Энд тухайн ажил хэдийд дуусахыг харуулна.
Үүнийг format цэсийн Bar styles –г сонгож Progress гэсэн мөрний То багананд % Complete сонгож идэвхжүүлэн замаар хийнэ.
В. Хулганы заагч шаардлагатай огноо дээр ирмэгц хулганы товчийг танина.Энэ үед project нь ажлын хийгдсэн хэсгийг хар өнгийн тод шулуунаар зурж харуулах ба хийгдсэн ажлын хэмжээг хувиар тооцсон байдаг.
  • Task information харилцах цонхонд хийх арга
А. Ажлын нэр дээр хулганы зүүн товчийг 2 дарахад Task information харилцах цонх гарна.
Б. General бүлгийн параметрүүдээс Percent complete асуулгад 100 гэсэн тоо оруулаад фонхыг хаана. Диаграмм дээр ажлын уртын хэмжээгээр хар шулуун татагдсан байна. Харин энэ үед бүрэн хийгдсэн үзүүүлэлтийн баганад тусгай тэмдэгээр /зөв/ тэмдэглэгдэнэ.

Төслийн ажилд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах

Өөрчлөлт оруулахдаа Project программын TOOLS цэсний Tacking командыг сонгож Uptade tasks командын харилцах цонхонд зохих өөрчлөлтүүдийг оруулна.Үүнд: Ажлын үргэжлэх хугацаа /Duration/, Одоогоор үргэлжилсэн хугацаа /Actual dur/, үлдсэн хугацаа /Remaining dur/, хийгдсэн ажлын хэмжээ /% Complete/, ажил эхлэх /Start/ ба дуусах хугацаа /Finish/, бодитоор эхлэсэн дууссан хугацаа зэргийг өөрчилж болдог.

Оруулсан бүх өөрчлөлтүүдийг улам сайн тодотгохын тулд харах горимоо өөрчилж дэлгэцийн зүүн самбараас /Tracking Gantt/ Гантыг хянах хэрэгтэй.
Энд үзүүлж байгаа горимд Гантын графикыг дүрслэх, өнгө, хээ, шулууныг та өөрөө сонгон өөрчилж болно.
Format цэсийн Bar styles /Дүрсийн хэлбэрүүд/ командыг ажиллууна. Дэлгэцэнд гарсан цонхонд зохих өөрчлөлтийг оруулахдаа эхлэх дүрс /Start shape/, Дунд хэсгийн дүрс /Middle bar/, төгсөх дүрс /End shape/ хэлбэр, өнгө болон хээлэх хэлбэрүүдийг сонгоно. Дүрсийн хэлбэрийг сонгох энэхүү аргыг аль ч диаграмм графикын хувьд адилхан ашиглагдана

Төсөлд гарах эрсдэлийг олж тодорхойлох

Төслийн явцыг хянаж төлөвлөгөөтэй зөрчилдөж байгаа асуудлуудыг илрүүлэн, гарах эрсдлийг олж тодорхойлон холбогдох хумуусийг мэдээллээр хангах, зохих арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөгөөнд тусгаж шинэчлэх шаардлага гардаг.
  1. Хянахдаа:

  2. Төслийн зардлыг хянах

  3. Төслийн ажлуудын явцыг хянах



Хянахдаа:

Tools цэсийн Traicking командын Update project /төслийг шинэчлэх/ асуулгыг ажиллуулна. Гарч ирсэн харилцах цонхонд төслийн явцийг хянах хугацааг оруулна. Ингэхдээ төслийг бүхэлд нь эсвэл ялгасан ажлуудыг сонгож хянана.


Төслийн зардлыг хянах

Veiw цэсийн эсвэл зүүн талын самбараас Resource Usage командыг ажиллуулна. Veiw цэсний Table Entry бүлгээс Cost /зардал/-ыг сонгоно. Тайлбарлавал:
- Resource name-Нөөцийн нэр
- Cost- Хэрэгжиж буй буюу төслийн явцын нөөц ашиглалтын зардал
- Baseline cost-Суурь төлөвлөгөөнд тусгасан нөөц ашиглалтын зардал
- Variance – явцын болон суурь төлөлвлөгөний нөөц аштглалтын зардлыг харьцуулахад гарсан хэлбэлзэл
- Actial cost – Нөөц ашиглалтын бодит гарсан зардал
- Rmaining – Нөөц ашиглалтын үндсэн зардал

Төслийн ажлуудын явцыг хянах

Veiw цэсний Table cost команд дээр хулганы заалтыг байрлуулахад гарах дэд командуудаас Work-ийг сонгож ажиллуулна.Төслийн ажлуудын гүйцэтгэлийг цагаар тооцож харуулдаг энэ горимд үзүүлж буй мэдээлэл нь:
% comp- ажил хийгдсэн хэмжээ хувиар
- Work- хэрэгжиж буй буюу явцын төслийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулах нийт цаг
- Overtime- ажлыг гүйцэтгэхэд зарцуулах илүү цаг
- Baseline- суурь төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нийт цаг
- Actail- Бодит хийгдсэн ажлын цаг

Төслийн мэдээллийг web рүү хэвлэх

Microsoft Project программ нь төслийн менежментэд зориулагдсан хэрэгсэл тул төслийн хэрэгжилтийн явцад түүнд оролцогч бүхий л ажилтануудтай харилцан уялдаа холбоотой ажиллах шаардлагыг хангаж чадах онцлогтой. үүнийг хэрэгжүүлэхийн тулд Microsoft Project программ нь Microsoft Outlook программ болон бусад электрон шуудангийн системтэй зохицон ажилладаг. Электрон шуудангийн системийг Internet Explorer программын Tools цэсээс, дараа нь Internet Optios командыг сонгож улмаар Programs-д имэйлийн программыг зааж өгнө.
Энд олон боломжуудыг ашиглаж болох бөгөөд Copy Picture командаар Гантын графыг GIF форматаар WEB хуудсанд оруулах, принтер, дэлгэц рүү хэвлэж болно.
Ном зүй

ОРОН НУТГИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО












Ажлууд








Friday, March 09, 2007