Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт гэдэг. Төслийг нэг буюу бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч, материал хөрөнгө мөнгө, цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Төсөл гэж
- тодорхой зорилгод чиглэгдсэн
- цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
- нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
- төлөвлөх, хянах, зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
- тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон
байх зэрэг шинжүүдийг агуулсан аливаа үйл ажиллагааг хэлнэ.
Төсөл нь хоорондоо нарийн уялдаатай ажлуудаас бүрддэг, зарим ажил өөр ажлыг хийж дууссаны дараа л хэрэгжих боломжтой байдаг. Иймээс ч төсөл нь удирдлагын нарийн арга барил шаардсан, динамик систем юм.
Төсөл боловсруулахын тулд хийгдэх бүх ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг хугацааны хувьд логик дараалалд оруулна. Үүнд эхэндээ Гантын график их үүрэг гүйцэтгэж байсан ба одооч ач холбогдлоо алдаагүй. Хүснэгтийн эхний багананд ажлын нэрийг жагсаах ба дараагийн баганад хугацааг тодорхой нарийвчлалтай цаг, өдөр, долоо хоног, сараар тодорхойлж жагсаана. Ажил бүрийг эхлэх дуусах хугацаанд нь харгалзуулан тэгшмөнцөгт дүрсээр тэмдэглэнэ.
Тодорхой зорилгын үүднээс үргэлжлэх хугацааг нь тодорхойлсон, эрэмбэлэгдсэн ажлуудын нэгдлийг төслийн хувилбар гэж ойлгох ба тухайн цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хамгийн сайн гэгдэх төслийн хувилбар төсөл болно.
Төслийн нэг хувилбар зохиогоод төслийн хугацаа урт санагдвал ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар төслийн хугацааг богиосгож болно.
Microsoft Project дээр төслийн ажлыг task гэж нэрлэдэг. Ажил бүр оноосон нэртэй, үргэлжлэх хугацаатай, түүний эхлэх дуусах хугацаа нь тодорхойлогдсон байна. Ажлын гол шинж бол түүний үргэлжлэх хугацаа ба duraction юм Төслтйн удирдагч ихэвчлэн ажлын үргэлжлэх хугацаа ба ажлуудын хоорондох уялдаа холбоог төлөвлөдөг бөгөөд энэ мэдээлэл дээр үндэслэн Microsoft Project нь ажил бүрийн эхлэх, дуусах хугацааг нарийн тодорхойлж өгдөг.

No comments:
Post a Comment