Төсөл боловсруулахын тулд хийгдэх бүх ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг хугацааны хувьд логик дараалалд оруулна.
Үүнд Гантын графикийг ашиглах ба хүснэгтийн эхний багананд ажлын нэрийг жагсааж дараагийн багананд хугацааг тодорхой нарийвчлалтай цаг, өдөр, долоо хоног, сараар тодорхойлж жагсаана. Ажил бүрийг эхлэх дуусах хугацаанд нь харгалзуулан тэгш өнцөгт дүрсээр тэмдэглэнэ.
Эндээс ажил үргэлжлэх хугацаа тодорхой харагдана.
Тодорхой зорилгын үүднээс үргэлжлэх хугацааг нь тодорхойлсон, эрэмбэлэгдсэн ажлуудын нэгдлийг төслийн хувилбар гэж ойлгох ба тухайн цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хамгийн сайн гэгдэх төслийн хувилбар төсөл болно.
Төслийн нэг хувилбар зохиогоод төслийн хугацаа урт санагдвал ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар төслийн хугацааг богиносгож болно. Үүний тулд ажил бүрийн хугацааг нэг нэгжээр багасгахад гарах зардлыг тооцно. Төслийн хугацааг шахахад зам үүсгэх ажлын дарааллуудыг анхаарах хэрэгтэй. Гол замын бус ажлын хугацааг хичнээн бага болгосон ч төслийн хугацаа хэвээр байх тул гол замын ажлаас эхлэн хугацааг шахна.Нэг замаар хэд хэдэн гол зам ч үүсч болно.
Хэрвээ цаг хугацааны хувьд хэсэгчлэн давхардсан эсвэл нэг ажлын эхлэл нөгөө ажил дуусахаас хамаарч байгаа тохиолдолд ажил төлөвлөсөн хугацаанаас хожимдож эхлэх тохиолдол гарч болно. Энэ үед төлөвлөсөн хугацаа ба нөгөө ажил дуусч уг ажил эхлэх завсрын хугацаа буюу хоцрогдол (Lag)-ыг төлөвлөж болдог.
Төслийн хяналтын цэг гэдэг нь хийгдсэн ажлуудын талаар тайлан гаргах хугацааг хэлнэ. Microsoft Project дээр тэг ажил буюу 0 үргэлжлэх хугацаатай ажимл байдаг. Үүнийг milestone хэмээн нэрлэнэ.

No comments:
Post a Comment