Sunday, April 22, 2007

Ажлын цагийн хуваарь

Microsoft Project программ дээр стандарт болох суурь тохиргоог хийсэн байдаг. Үүнд:
Ажлын өдөр - 1-ээс 5 дахь өдөр буюу Даваа гарагаас Баасан гараг хүртэл
Ажлын цаг – Өдөр бүр: үдээс өмнө 8.00 – 12.00 , үдээс хойш 13.00 – 17.00
Үдийн хоолны цаг - өдөр бүр : 12.00 – 13.00 байхаар тодрохойлсон байдаг.
Энэхүү горимд цагийн хуваарийг өөрчилж болно. Үүнийг дараах аргаар хийнэ.
Format цэсийн Timescale эсвэл хулганы баруун товчийг дарахад гарах цэсээс Timescale командыг сонгоно. Project программ нь цагийн хуваарийг дээд, доод, дунд гэсэн 3 давхар хуваариар харуулах боломжтой бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дунд, доод 2 давхар нь юм.

Дээрх цонхноос шаардлагатай өөрчлөлтүүдээ хийнэ. Үүнд :
  1. Цагийн хуваарийг хэдэн давхараар хийхээ Timescale options –оос сонгох бөгөөд 3 давхараар хийх бол Three tiers(Top, Middle, Bottom) –аас сонгоно.
  2. Ажлын бус цагийг дүрслэн харуулах хэлбэрийг өөрчлөхдөө Non-working time –ийг идэвхжүүлж тохиргоог хийнэ.

No comments: