Sunday, April 22, 2007

Ажлуудыг уялдаа холбоонд оруулах

Нэг ажлыг нөгөө ажилтай холбосноор ажлуудын хооронд нарийн уялдааг бий болгож улмаар үйл явдлын дарааллыг тодорхойлж өгдөг. Өмнөх ажил дууссаны дараа эхэлж байгаа ажлын уялдааг Finish – to – start ( Дуусах -эхлэх) гэж нэрлэнэ. Ажлуудын хоорондох уялдаа дараах төрлүүдтэй байна.
  • Finish – to – start – Нэг ажил дуусаагүй бол нөгөө ажил эхлэх боломжгүй
  • Finish – to – finish - Нэг ажил дуусаагүй бол нөгөө ажил дуусах боломжгүй
  • Start – to – start - Нэг ажил эхлээгүй бол нөгөө ажил эхлэх боломжгүй
  • Start – to – finist - Нэг ажил эхлээгүй бол нөгөө ажил дуусах боломжгүй
Тухайн ажлыг эхлэхээс өмнө эхлэх эсвэл дуусах ёстой ажлыг өмнө нь хийгдэх ажил (predecessors) гэнэ. Өмнөх ажлын эхлэх эсвэл дуусахаас хамаарч байгаа ажлыг дараа нь хийгдэх ажил (successor) гэнэ.
Ажлуудын уялдааг тодорхойлохдоо эхлээд доод түвшний буюу дэд ажлуудын хоорондох уялдааг үзүүлээд дараа нь дээд түвшний ажлуудын хоорондох уялдааг харуулна.
Ажлуудыг холбохдоо:
Гантын хүснэгтэнд уялдаатай ажлуудыг сонгож ялгана.
Edit цэсээс Link Tasks (ажлуудыг холбох) командыг эсвэл стандартын хэрэгслээс Link Tasks –ийг сонгоно. Энэ үед Грантын граф дээр уялдаатай ажлуудыг сумтай шулуунаар холбож баруун тийш шилжүүэн байрлуулна. Ажлуудын хоорондын уялдааны төрлийг зааж өгөөгүй тохиолдолд Finish – to – start хамаарлыг ашигладаг. Хэрвээ өөр төрлийн уялдааг ашиглах бол 2-р ажлыг сонгоод хулганы баруун товчин дээр дарахад гарах цэсээс Тask information командыг ажиллуулна. Гарч ирэх харилцах цонхонд predecessors товчин дээр дарж ID бүхий талбарт өмнө нь хийгдсэн байх ёстой ажлын дугаарыг оруулна.
Жишээ нь:

Зураг 2
Хэрвээ уг ажил маань олон ажлаас хамаарч байвал тэдгээрийг бүгдийг нь жагсаана. Тодорхой хязгаарлалттай ажил Гантын хүснэгтийн үзүүлэлтийн баганад тусгай тэмдэгтээр тэмдэглэгдсэн байдаг.
Жишээ нь:

Зураг 3
Ажлуудын хоорондын уялдааг арилгах
Гантын хүснэгтэнд холбогдсон ажлуудыг сонгож ялгана.
Edit цэсээс Un Link Tasks (ажлуудыг таслах) командыг эсвэл стандартын хэрэгслээс UnLink Tasks –ийг сонгоно. Энэ үед Грантын граф дээр уялдаатай ажлуудыг холбосон сумтай шулуун алга болж тухайн ажлууд нэг ижил хугацаанд эхлэхээр зэрэгцэж байрласан байна.

No comments: