Sunday, April 22, 2007

Төсөлд буй ажлуудыг дараалалд оруулах

Төслийн ажлууд нь нарийн бүтэц, зохион байгуулалттай төлөвлөгддөг.
Төсөл нь тодорхой үе шатуудаас бүрдэж байгаа тохиолдолд нэг шатанд байгаа ажил хэд хэдэн ажлаас эсвэл бүлэг ажлуудаас бүрдэж болно. Бүлэг дотроо нэг ажил мөн хэд хэдэн ажлаас эсвэл бүлэг ажлуудаас бүдрэж болно. Төслийн ийм бүтцийг шаталсан бүтэц гэдэг.
Microsoft Project программ дээр бүлэг ажлыг дэд ажлууд (Sub tasks) гэдэг. Төслийн шаталсан бүтцийг нарийн зааж өгөх нь төслийн ажлуудыг зохион байгуулахад чухал үүрэгтэй байдаг.
Ийм дараалалд оруулахдаа:
Тухайн бүлэгт багтах ажлуудыг сонгоно.
Indent (Догол) товчийг дарна. Сонгосон ажлууд баруун тийш , өгөгдсөн догол зайнд шилжин байрлана.Энэ үед эдгээр ажлуудын түвшин доошлох ба дэд ажлуудыг нэгтгэсэн ажил дээд түвшинд байрлана. Энэ ажлын нэрийн өмнө түүний дэд ажлуудыг дэгэцэнд гаргах, эсвэл гаргахгүй байх гэсэн сонголтоос хамаарч (+), (- )тэмдэгтүүд солигдож гардаг.
Жишээ нь:

No comments: